Татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ

img

“Татвараа нуух нь ямар ашигтай бэ” сэдэвт уулзалт , хэлэлцүүлэг боллоо. Уулзалтыг сангийн яам, татварын ерөнхий газар , монголын нягтлан бодох бүртгэлийн холбоо ТББ хамтран зохион байгууллаа. Зохион байгуулагчид монгол улсад татварын орчин таатай байна гэж дүгнэж байна. Харин бизнес эрхлэгчид хуулиа эргэж харах шаардлагатайг хэллээ.

Манай улсад далд бизнес газар авч байгааг татварын ерөнхий газрынхан хэллээ. Ийм тохиолдолд татвараа нуун дарагдуулж, татвараас бултах тохиолдол элбэг байдаг гэж байна. Татвараас бултах нь маш их хор хөнөөлтэй гэлээ. Тухайн хүн хамаг байдаг эд хөрөнгөө алдах эрсдэлтэй юм байна. Иймээс бизнес эрхлэгч таныг аль болох татвараа шударгаар төлж байхыг татварынхан санууллаа.

Өнгөрсөн жил татварын ерөнхий газар татварын орчинг таатай болгохоор хүчин зүтгэсэн гэж байна. Иргэдээс авах татварынхаа хувь хэмжээг бууруулсан. Энэ нь татвар төлөгчдийг татвараа төлөх идэвхийг нэмэгдүүлсэн гэж Баяраа дарга хэллээ.

Төсвийн ихэнх хувийг татварын мөнгөөр бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч та бид улсынхаа төсвийг үүрч явна. Иймээс татвар төлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах шаардлагатай болоод байна. Хууль санаачлагчид, батлагчид татварын тухай хууль руу хуруу дүрч, зарим нэг зүйл заалтад нь нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болсныг хэлэх байна.

Ж.Батхишиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ