Эгч дүүсийг эмэгтэйчүүдийн хорих ангид хуваарилжээ
Урд хөршөөс ялтан солилцооны гэрээгээр уржигдар ирсэн эгч дүүс болох Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нарыг эмэгтэйчүүдийн хорих ангид шилжүүлжээ. Тэднийг эх оронд нь шилжүүлэн авах хүсэлтийг өнгөрөгч хавар тус улсын эрх бүхий албанынханд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уламжилсан юм. Эл хүсэлтийг тус улсын эрх бүхий албанынхан хүлээн авч Б.Норжмаа, Б.Цэвэлмаа нарыг манай талд шилжүүлэн өгсөн.
Эгч дүүс хятадад ял сонсох болсон учир нь 2008 онд Улаанбаатараас БНХАУ-руу зорчихдоо нэгэн үл таних Өвөрмонгол иргэний захиалгаар мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсныг нь Эрээний боомтын гаалийн байцаагч нар илрүүлж хятадын цагдаа нарт хүлээлгэн өгчээ.Тэдний тээвэрлэж явсан бодис нь каннабисын төрлийн бодис болох нь тогтоогдож тус улсын Ардын шүүхээс 15-20 жилийн хорих ял авч Хөх хотын шоронд хоригдож байжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ