Үндсэн хуулийн цэцийн хуралдаан нээлттэй болно

img

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу Засгийн газрын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг 2011 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд хянахаар товлоод байгаа билээ. Тодруулбал, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Журам батлах тухай” 299 дүгээр тогтоолын 3 дахь заалтад “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09:30 цагаас, Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн ордны хуралдааны танхимд тус тус нээлттэй хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vndsen huuliin tcetciig neeltteio huralduulsan ni zow tsetsiinhen ch gesen awilgald ortson hvmvvs 299iin 3r zaaltiig demjij bna 2011 ond mongoliin gol mornii 13 huwi ni shiregsen gsn sudalgaa garsan bna lee iim bj bolhuu
2012-01-03