Зарим төрлийн мэдээллийг иргэдэд өгөхийг хориглох талаар тусгажээ
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-ын даргад өргөн барилаа. Зургаан бүлэгтэй энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал болон иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчин бий болно гэж ЗГХЭГ-ийн дарга Ч.Хүрэлбаатар хэлж байна.
Хуулийн төсөлд мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, иргэн хуулийн этгээдэд мэдээлэл өгөх журмын тухай, зарим төрлийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөхийг хориглох талаар тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ