Х.Тэмүүжин: Засгийн газрын ажлыг хянах механизм бий юу

img

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. Гишүүд дээр дурдагдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо.

Мөн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийгдсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Засгийн газрын ажлыг хянах механизм байгаа эсэх талаар асуусан юм. Харин Төсвийн байнгын хорооны дарга хуулийн дагуу боломж байгаа гэж байна.

Д.Ганхуяг гишүүн албан тушаалын цалингийн асуудалтай холбогдуулан саналаа хэлж, Эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагсад аль болох бие дааж, өрсөлдөөнтэй ажиллаж чадахуйц хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх нөхцөл боломж байгаа эсэхийг хөндөж байлаа. Харин Төсвийн байнгын хорооны дарга “харьцангуй зах зээлийн жишигт ойртоод хэлэлцэгдээд явж байгаа” хэмээн хариулсан юм.

Улмаар энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гарч, гишүүд дэмжсэн учраас хуулийн төслийг батлах тухай санал хураалт явуулж, 73,3 хувийн саналаар хуулийг батлав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ