Сагсчид ААШТ-нд мордлоо
Тайваны Тайпей хотноо ирэх 11 дүгээр сарын 3-8-ны өдрүүдэд Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн V тэмцээн болно. Энэхүү тэмцээнд оролцох манай Залуучуудын шигшээ баг өнөөдөр эх орноосоо мордлоо.
а
Тэмцээнд оролцох Монголын оюутны шигшээ багийн ахлагчаар Монгол Улсын гавьяат багш Д.Гоошоохүү ажиллах бол багийн албаны хүнээр С.Тулга, Н.Батсуурь, багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Отгондарь, дасгалжуулагчаар Г.Өсөхбаяр, ОУСБХолбооны шүүгчээр Б.Ганзориг нар явжээ. Харин О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нарын 12 тамирчин багийг бүрдүүлж байгаа юм. Өмнөх Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон багийн бүрэлдэхүүний 7-8 тоглогч нь Үндэсний шигшээ багийн тамирчид байсан бол энэ удаагийн Азийн аваргад 1990 оноос хойш төрсөн, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаггүй дан залуучуудаас бүрдсэн аж. Мөн энэ удаагийн тэмцээнд Монгол улс анх удаагаа өөрийн шүүгчтэй оролцож байгаа ба Азийн оюутны аваргын тоглолтуудыг Олон улсын шүүгч Б.Ганзориг шүүн явуулах юм байна.
ө Залуучуудын шигшээ баг өнгөрөгч есдүгээр сараас бэлтгэлд гарсан ба бэлтгэл сургуулилт хийх бүхий л нөхцөл бололцоо, заал танхим, витаминжуулалт, тамирчдын тэмцээнд оролцох зардал, байр хоол, нислэгийн тийз, албаны хүмүүс болон шүүгчийн зардлыг сагсан бөмбөгчдөө дэмжин МҮСБХолбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ хариуцан ажиллаж гардуулан өгчээ.
ө
Монголын сагсан бөмбөгийн оюутны эрэгтэй шигшээ баг Азийн аваргад 2008, 2010, 2012 онуудад оролцож байсан ба сүүлийн хоёр тэмцээнээс хүрэл медаль хүртээд байгаа билээ.
ө
Тамирчдын минь амжилтын зам алтан байг.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ