УДБЭТ-ын тайзнаа “Хөхөө Намжил”
УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын тоглолтуудаа Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дууриар нээх гэж байна. Уг дуурийг шинэчлэн найруулан тавьж байгаа ба өнөөдөр, маргааш хоёр буюу энэ сарын 1, 2-ны өдрүүдэд 17:00 цагаас үзэгчдийн хүртээл болох нь ээ. ССАЖЯ-ны Соёл урлагийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцсыг нь бүрэн шинэчилжээ.
ө
Ардын дунд мөнхөрсөн Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн энэ дуурь анх 1961 онд олны хүртээл болж байсан ба цомнолыг Төрийн шагналт Л.Ванган, Ч.Чимид нар хамтран бичиж байжээ. Түүнээс хойш 1998 онд шинэчилж байсан байна.
б
Дуурийг Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж, хөгжмийн хэсгийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар хийжээ. "Хөхөө Намжил" дуурийн шинэчилсэн тоглолтыг Ц.Мөнхболд удирдна. Харин гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон залуу гоцлооч М.Даваадорж, Б.Энхнаран, М.Дариймаа, Д.Эрдэнэ-Очир, А.Сайнбаяр, С.Бат-Эрдэнэ нар дуулаах аж.
ы
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ