Б.Мөнхжин медалийн буухиаг тасалсангүй

img

Эстони улсын нийслэл Таллинн хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ бямба гаригт /XI.1/ өндөрлөлөө. Тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчин өрсөлдсөнөөс охидын 8-10 насанд манай даамчин Баатархүүгийн Мөнхжин мөнгөн медаль хүртлээ. Энэ насанд 12 орны 28 даамчин өрсөлдсөнөөс Беларусын Часнакова Мариа 8 хожил, 1 тэнцээ авснаар 17 оноогоор тэргүүлсэн бол Б.Мөнхжин 7 хожил, 2 хожигдолтой дэд байрт шалгарч, ОХУ-ын Скиарбина Анжелина 12 оноогоор хүрэл медаль хүртлээ.

б

Ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан Б.Мөнхжин ДАШТ-ээс мөнгөн медаль зүүлээ. Энэхүү тэмцээнд манай улсаас 12 даамчин оролцож, нэг мөнгөн медаль, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлэв. Хөвгүүдийн 8-10 насны ангилалд өрсөлдсөн Э.Үйлстөгөлдөр шагналт V байр эзэлсэн юм.

б

Тамирчдынхаа амжилтыг танилцуулж байна.

ө

Хөвгүүд

8-10 нас: (28 даамчин)

Э.Үйлстөгөлдөр 12 оноогоор V байр (4 хожил, 4 тэнцээ, 1 хожигдол)

Б.Сүхбат 10 оноогоор X байр (4+2+3)

Б.Баярмагнай 8 оноогоор XVII байр (3+2+4)

б

11-13 нас: (31 даамчин)

Ц.Чинзориг 11 оноогоор XI (4+2+3)

С.Мөнх-Оргил 8 оноогоор XXIII (2+4+3)

М.Лувсандорж 8 оноогоор XXVII (2+4+3)

б

Охид:

8-10 нас: (28 даамчин)

Б.Мөнхжин 14 оноогоор МӨНГӨН медаль (7+0+2)

Б.Өнөржаргал 10 оноогоор IX байр (5+0+4)

Б.Мишээл 10 оноогоор XI байр (4+2+3)

ө

11-13 нас (28 даамчин)

С.Энхтүвшин 10 оноогоор VII байр (3+4+2)

Г.Дүүрэнбилэг 10 оноогоор IX байр (2+6+1)

Э.Маргад 10 оноогоор X байр (4+2+3) тус тус шалгарлаа.

б

Ийнхүү Монголын тамирчид ДАШТ-ий меадлийн буухаиг тасалсангүй. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас Г.Дүүрэнбилэг мөн мөнгөн медаль хүртэж байсан юм. Манай даамчдаас өсвөрийн дэлхийн аваргын том нас буюу 17 насанд Г.Гэрэлболд 2007 онд алт, ОУХМ, Азийн аварга Г.Ганжаргал 1992 онд мөнгө, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 1993 онд хүрлэл медаль тус тус хүртэж байжээ.

б

Тамирчиддаа баяр хүргэе.

ы

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ