Гишүүд асуулт тавьсан ч, спикер алхаа цохив

img

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Раш “Дархан, Сэлэнгийн нутгийн орчим ямар нэг ургамал түүхдээ тухайн газар нутгийн холбогдох газраас зөвшөөрөл авдаг уу, саяхан тийшээ яваад ирэхэд төмөр замын нөхдүүд ярихдаа хориотой ургамал түүх асуудал хэрээс хэтэрлээ гэж байсан” хэмээн асуусан юм. Харин БОАЖ-ын сайд Л.Гансүх тийм зөвшөөрөл авсан зүйлгүй гэж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь говийн ургамлыг нутагшуулах талаар юу хийж байгааг сайд Л.Гансүхээс асуусан юм. Харин тэрбээр “энэ бол уг хуулинд холбогдохгүй ч энэ талаар хийх анхны алхамууд байгаа” гэв.

Гишүүд ийн асуулт асуусны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй 10 гаруй саналаар санал хураалт явуулж, чуулганд оролцсон гишүүд дэмжсэн юм. Мөн байнгын хороогоор дэмжигдээгүй саналуудыг Спикер сонсгож, дэмжих боломжгүй хэмээсэн томъёоллоор санал хураалт явуулахад эхний саналууд дэмжигдээгүй.

Мөн гишүүд горимын санал гаргаагүй анхны хэлэлцүүлгээр батлах боломжгүй юм уу гэсэн асуулт тавьсан ч эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороо руу нь илгээе хэмээн УИХ-ын дарга алхаа шийдвэрээ гаргалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ