Ц.Оюунгэрэл сайд мэдээлэл хийнэ

img

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 302 тоот өрөөнд өнөөдөр 11.00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж. Энэ үеэр Хараагүйчүүдийн үндэсний төвд Ярьдаг номын сан бэлэглэх юм байна. Тодруулбал, “EDIT center ТББ”, “Монголын хараагүйчуудын үндэсний холбоо” Монгол улсад анх удаа  хараагүй иргэдэд зориулж “Ярьдаг Online Daisy номын сан”- г байгуулсан аж.   Ярьдаг Online Daisy номын сан байгуулагдсанаар хараагүй иргэдэд  хүссэн мэдээлэлээ  цаг хугацаа, орон зай үл хамааран,  түргэн шуурхай олж  авах өргөн боломжийг нээж өгөх гэнэ.

s

Түүнчлэн энэ уулзалтын үеэр Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав дахь эртний үлэг гүрвэлийн яс олдсон тухай ШУА-д мэдээлсэн ахмад ажилтан С.Батааг хүлээн авч олдворын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн өндөр настан С.Батаа нь  аймгийн төвөөс 300 гаруй км газарт мотоциклээр газарчлан явж, эртний үлэг гүрвэлийн олдвор байгаа газрыг зааж өгсөн аж. Уг олдворт газарт олон удаагийн судалгаа шинжилгээний ажил хийгдэж, Монголын анхны бие даасан хээрийн анги томоохон малтлагыг хийж, Монголд төдийгүй дэлхийд гайхагдах ховор сонин олдворуудыг олж, тэдгээр нь дэлхийн шинжлэх ухаанд эртний шим судлалын танин мэдэхүйн үйлст бодитой хувь нэмэр болсон юм.

a

Сүүлийн үед палеонтлогийн олдворт газрыг дурын хүн очиж сүйтгэн, олдворыг нь ухаж авах, газар дээр нь эвдэж хэмхэрдэг болсон энэ үед Соёлын өвийг хадгалж хамгаалахад иргэдийн оролцоо чухал гэдгийг батлан харуулсан ажээ.

a

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dsf df df:
dandaa arag yas yarisan zavaan buugii avgai umaa zailaa
2014-11-04