Д.Эрдэнэбат ууртай байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны 17 гишүүний 11 нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг суудлаа тавьж өгөх ёстой хэмээн үзжээ. Харин тэр 11-ийн дунд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат явж байгаа нь олны анхаарлыг татав. Гэтэл мань дарга "андуурсан, өнөөдөр энэ саналын товчлуур яачихсан юм, болохгүй байна" гэхчлэнгээр их л бухимдалтай яваа бололтой. Өчигдөрхөн бүлгийн хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулахгүй хэмээн гарын үсэг зурсан хүний санаа гэнэт хувирав уу? Эсвэл Д.Эрдэнэбат дарга үнэхээр андуурав уу? Ямартай ч тэрбээр энэ удаа намынхаа, даргынхаа эсрэг санал өгсөн эсэргүүнүүдийн нэг болчихлоо.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ