“Тэнгэрийн хүү”-гээр нээнэ
Улсын Драмын Эрдмийн Театрын 84 дэх жилийн үзвэрийн жилийн нээлт маргааш буюу энэ сарын 7-ны өдөр болно. Энэ өдөр Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ба энэхүү үйл ажиллагаанд театрын урлагийн үе үеийн уран бүтээлчид оролцох юм байна.dИйнхүү үзвэрийн жилийн нээлт эхэлснээр ирэх бямба гаригт Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжгээр уран бүтээлийн салхийг хагалах нь ээ.
d
Жил бүрийн 11 дүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” хэмээн нэрийдэж, өөрийн үндэсний болон бусад үндэстний түүхийг өгүүлсэн жүжгийг өөрийн уран бүтээлчдийн найруулгаар олонд хүргэдэг билээ. Түүхэн жүжгийн сард Б.Шүүдэрцэцэгийн зохиол УГЗ Б.Баатарын найруулга “Ану хатан”, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Тамгагүй төр”, Софоклийн зохиол СТА Ч.Түвшингийн найруулга “Эдип хаан” Д.Намдагийн зохиол УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Оролмаа эх”, Д.Равжаагийн “Саран хөхөө”, С.Жаргалсайханы “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжиг зэрэг уран бүтээлүүдээр үзэгчдийг мэлмийг баясгаж, сэтгэлийг цэнгүүлэхээр төлөвлөжээ.
d
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ