Нанако Курита: Би төгөлдөр хууртай 19 жил үерхсэн

img

Дэлхийд төгөлдөр хуурын үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Японы “Kawai” компани Монголд хөгжмийн сургуулийн салбараа албан ёсоор нээх ёслолын үйл ажиллагаа өнгөрөгч баасан гаригт боллоо. “Kawai” компанийн Монгод дахь албан ёсны төлөөлөгчөөр “Эгшиглэн” төгөлдөр хуурын сургууль ажиллах юм. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд “Kawai” компанийн гурав дахь үеийн ерөнхийлөгч Хиротака Кавай, “Эгшиглэн” төгөлдөр хуурын сургуулийн захирал Б.Өлзий, ССАЖ-ын дэд сайд Ц.Түмэнжаргал, Мэргэжлийн сумогийн 68 дахь аварга, Асашёрюү Д.Дагвадорж нарын хүрэлцэн ирж оролцов.

й

Мөн Оросын алдарт төгөлдөр хуурч Элмар Гасанов болон Японы нэрт төгөлдөр хуурч Нанако Курита нар төгөлдөр хуурын тоглолтоор зочдыг сонорыг мялаасан бол манай уран бүтээлчид монгол урлагийн гайхамшгийг мэдрүүлэн, уран бүтээлийн дээжээсээ өргөн барьсан юм.

й

Энэхүү үйл ажиллагааны үеэр Япон улсын нэрт төгөлдөр хуурч Нанако Куритатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр Японы хөгжмийн 77-р их наадмын тэргүүн байр, (Токиогийн Филорманитай хамтран тоглосон) АВС шинэ шилдэгүүдийн концертийн Гран при, (Японы Century хөгжмийн хамтлагтай хамтран тоглосон) төгөлдөр хуурын олон улсын Tbilisi-5 уралдааны тусгай шагнал, Yomiuri төгөлдөр хуурын наадмын тэргүүн байр шагналыг тус тус хүртсэн бөгөөд Arvid Gast зэрэг дэлхийн шилдэг хөгжимчидтэй хамтран тоглолт зохион байгуулж байжээ. Токиогийн Урлагийн Их Сургуулийн Хөгжмийн сургуулийн магистрант, туслах багш аж.

-Төгөлдөр хуурыг яагаад сонгон суралцах болсон юм бэ. Анх хичээллэснээс хойш хэдэн жил өнгөрч байна вэ?

-Бүр бага байхдаа л төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг байсан. Мөрөөдлөө биелүүлэхэд дунд сургуулийн багш минь их нөлөөлсөн. Таван настайгаасаа эхэлж хичээллээд, суралцаад явж байна. 19 жил төгөлдөр хуур тоглож байна.

ыЙ

-Танай гэр бүлд төгөлдөр хуур ямар нэгэн хөгжим тоглодог хүн бий юу?

-Байхгүй

Й

-Аялгуу тоглож байхдаа төгөлдөр хуурчийн гар, сэтгэл, үйл хөдлөл нэгэн цэгт огтлолцдог юм шиг санагдлаа. Өөрт тань ямар мэдрэмж төрдөг вэ?

-Тоглож байгаа аялгуундаа орчихдог юм. Яг тэр аялгуу юуны тухай өгүүлж байна тэнд бүх зүйл төвлөрдөг.

й

-Ямар аялгуу тоглох дуртай вэ. Төгөлдөр хуураас өөр хөгжим тоглодог уу?

-Германы хөгжмийн зохиолч Иоганн Себастьян Бахын бүтээлүүдэд дуртай. Өөр хөгжмийн зэмсэгээр тоглодоггүй.

й

-Төгөлдөр хуур таны хувьд юу вэ?

-Төгөлдөр хуур бол 19 жил нөхөрлөсөн миний найз. Намайг баярлаж хөөрсөн, уйтгарлаж гунигласан гээд ямар ч үед тэр миний хажууд байдаг. Тэр надад аялгууг хэрхэн хүнд хүргэхийг зааж өгдөг. Төгөлдөр хуур байнга авч явж болохгүй нэг муу талтай. Би бол байнга л авч явмаар байдаг юм /инээв/.

й

-Япондоо нэртэй төгөлдөр хуурч болоход юу нөлөөлсөн бэ?

-Төгөлдөр хуурч болох хүсэл болон багш хоёр маань их нөлөөлсөн. Өөрөө маш их дуртай байсан болохоор энэ хүртэл явсан. Гэхдээ би олны өмнө тоглохдоо үргэлж сандарч байдаг.

Я

-Сая монголын уран бүтээлчдийн тоглолтыг үзлээ. Ямар санагдав.

-Маш сайхан байлаа. Надад алтайн ятгыг төгөлдөр хууртай хослуулж тоглосон нь үнэхээр их таалагдлаа. Тэр ятга хөгжмөөс яг дуулж байгаа мэт аялгуу урсаж байсан. Цаашид ингээд төгөлдөр хууртай хослуулж тогловол хүмүүст илүү хүрэх байх гэж бодогдлоо. Бас Монголд ирээд нэг өдөр олон юм үзсэн сонирхолтой санагдаж байна.

чя

Ярилцсанд баярлалаа

й

бө

Б.Бэхи

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
.mongol sxnxj bndaa
2014-11-16
irgen:
mongol hvvhen bvgd yanhan
2014-11-16
anka:
harin daruuhan nudend dulaahan huuhen shuu.nadad lav taalagddag....
2014-11-13
зочин:
аахад: хөгжмийн тухай ярьж байхад хүний царай яриад бдаг сонин хүн бэ? хүн бүрт таалагдах царайтай бх ёстой юу? хүний сайн сайхныг эхэлж олж харж байвал зүгээр дээ. ийм чанарыг өөртөө төдийгүй үр хүүхдэдээ төлөвшүүлэх хэрэгтэй
2014-11-13
ааха - д:
чам шиг атаархагчид монголоос бүр мөсөн зайлсан үед ард тумэн амар амгалан амьдрах байх. монголдоо хийж бүтээхийн төлөө зүтгэж байгаа эдгээр уран бүтээлчдийг чамаас бусад ямар их хүндэлдэгийг чи мэддэг үү?
2014-11-13
ааха:
энэ нэг ятга тоглодог хүүхэн байна аа өөрийгөө хөгжим тоглож байх үедээ толинд хардаг болов уу ,,,,,,,,,,, өмнөөс нь ичих ямар хэцүү гээч хүн бас жоохон даруулагатай мэдлэгтэй баймаар , би л гэсэн шиг ,,,,,,
2014-11-13
baaya:
kkkk bol hxgiin matar yum bgadaa
2014-11-11
kkkk:
chi huuhen hudaldaj avahaa bolichuul mongold yanhan bhgui bolno doo muu mal
2014-11-10
mongol:
ter japanii tuguldur huurch hvvhen yamar huurhun yum be! japan ehnertei bolhiimsan!
2014-11-10
boko:
please play jazz music onegaishimasu
2014-11-09
baaya:
bi yapon avgaitai bolnoo mongol hvvhnvvd bvgd yanhan
2014-11-09
zochin:
harin tiim. haana neegdsen yum g.m,
2014-11-09
enkhe:
hugjmiin surguuliin talaar delgerengui bichihgui
2014-11-09