Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд түрүүлжээ

img

Увс аймгийн Ховд сумын харьяат улсын начин Ж.Гэлэг, түүний хүү улсын начин Г.Даваасамбуу нарын нэрэмжит аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө боллоо.

ө

Энэхүү барилдаанд аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх зодоглосноос Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх аймгийн арслан Ш.Пүрэвгарьд найм даван түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн хурц арслан А.Алтанхуяг үзүүрлэлээ.

б

Ш.Пүрэвгарьд арслан нэгийн даваанд Төв аймгийн Б.Дагвадоржийг, хоёрт аймгийн начин Ш.Сэдэдийг, гуравт аймгийн начин Х.Гантулгыг, дөрөвт аймгийн арслан У.Батгэрэлийг, тавд аймгийн арслан Б.Бат-Эрдэнийг, зургаад аймгийн арслан О.Хангайг, долоод аймгийн арслан Бо.Батжаргалыг, наймд хурц арслан А.Алтанхуягийг даван өнөөдрийн түрүү бөхөөр тодорчээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ochirhvv:
goy shvv ulsiin naadamd tvrvvleerei
2014-11-14
irgen:
hun hulhidaad bgaa zaraaa boliocheeeee
2014-11-10