Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэснийг илрүүлжээ
Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас “Хяналт Шийдвэрлэлт” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлж буй аж.
ө
Энэ сарын 9-ний өдөр СБД-ийн 19 дүгээр хороо Хандгайтын зуслангийн орчим мод ачиж явсан тээврийн хэрэгслийг шалгахад БГД-ийн хоёрдугаар хороонд оршин суух 39 настай, эрэгтэй Э гэгч хууль бусаар мод бэлтгэн, портер машинаар тээвэрлэж явсныг илрүүлжээ. Уг хэргийг СБД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.
ө
Мөн энэ сарын 10-ны 02.00 цагийн үед СХД-ийн 32 хорооны нутаг дэвсгэрт Төв аймгийн Баянчандмань сумын харьяат 26 настай Э гэгч Honda accourt маркийн автомашинаар зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсныг илрүүлэн цагдаагийн I хэлтэст шалгаж буй юм байна.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ