Х.Төмөрбаатарт "Цэцгийг баглаа" барина

img

Дууны урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын гавьяат жүжигчин Хайдавын Төмөрбаатарт туслах хандивын аян зохион байгуулах болсон талаар "Пентатоник" академийн тэргүүн УГЗ Б.Долгион, МУГЖ Б.Дашдондог “Sweetymotion” хамтлагийн дуучин  Э.Ганболор, альтернатив Отгоо, нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

б

Тэрбээр 1970, 80-аад оны залуучуудыг  “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуугаараа байлдан дагуулж байсан билээ. Гэтэл сүүлийн үед үүний амьдрал багагүй бэрхшээл тулгарч,  өөрийн гэсэн орон гэргүйгээс гадна эхнэр нь хүнд өвчтэй хэвтэрт байгаа аж.  Тиймээс урлаг соёлын одод түүнд зориулан “Цэцгийн баглаа” хандивын тоглолтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

ө

Хэвлэлийн бага хурлын үеэр УГЗ Б.Долгион “Монголын нэрийг дэлхийд мандуулж явсан найзыгаа өнөөдөр ийм хэцүү амьдарч байгаад сэтгэл өвдөж байна. Цагтаа үзэгчдийг байлдан дагуулж явсан хүнээ зовсон үед нь бид мартах учиргүй. Өнөөдөр Х.Төмөрбаатар ганц ч CD гаргаагүй, 21 дууныхаа эхийг барьчихсан явна. Энэ хүний авьяас билгээр өчнөөн их баяр цэнгэлийг амсч явсан бол одоо зовсон үед нь хайртай дуучиндаа тусалцгаая” гэсэн юм.

ы

Тоглолтод  МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Жавхлан, МУАЖ А. Долгор, Д.Сосорбарам зэргээс гадна рок, поп, амьд хөгжмийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Энэ үеэр МУГЖ Б.Дашдондог “Бидний гэр бүл болж, бидэнд урлагийн их тайзыг бэлдэж өгсөн МУГЖ Х. Төмөрбаатар ахдаа бүгд туслахыг уриалж байна. Төмөрөө ахын төлөө урлагийнхан бүгд цугларч гайхалтай тоглолтыг зохион байгуулж байна. Тиймээс үзэгчид тоглолтыг ирж үзэж хайртай дуучныхаа амьдралд хөрөнгө оруулаасай” гэсэн юм. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг ба үүнээс гадна  МУГЖ Х.Төмөрбаатарт туслахыг хүссэн хүмүүс Хаан банкны 5046295993 дансанд хандив өгч болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ганаа:
хэдэн жилийн өмнө бас хандив цуглуулж дархан хотод байр бариж өгсөн шүү дээ иаад архичинд чинь
2014-11-11
zadaaaa:
hvn yosnii vvvdnees tuslah ni zvb yum gehdee . ene hvntei tentseh uran bvvteelchid zah zeeld oroh orongvi . baigaagaa baritsaalan zeel avch hargis shiljiltiin deeremchid bvhniig bulaan zalilaj bank nertei luivar yvuulan ard tvmniig tonoj gudamjind gargaj . argaa barsan irged . arhind orj dudamjind hvrtel hulduj vhsen gashuun tvvh bii shvvdee . ter hvmvvsiig . ter veiin ochirbat . bagabandi enhbayr bayr batboldtonguud 1 ni uruvduugvi . bvr tonon deeremdej amin huvia bodoj irsen hulgaich uchvvhen setgeltnvvd shdeee . .
2014-11-11
baagii:
oo bi lav uzehgui. chadaltai yvah uedee chdalgui bolno gej bodohgui yasan ym. esvel urlagiinhan tiim ih setgel gargaj baigaa bol oorsdoo handiv tsugluulaad ogooch. zaaval ydarsan irgediin halaas ruu gar durj baih ym. za tegeed ydarsan ym uu zadatsan ch ym uu
2014-11-11
baagii:
oo bi lav uzehgui. chadaltai yvah uedee chdalgui bolno gej bodohgui yasan ym. esvel urlagiinhan tiim ih setgel gargaj baigaa bol oorsdoo handiv tsugluulaad ogooch. zaaval ydarsan irgediin halaas ruu gar durj baih ym. za tegeed ydarsan ym uu zadatsan ch ym uu
2014-11-11
майдар:
хайдав гуай 2 байрныхаа нэгийг өгчихвөл яасан юм бэ
2014-11-10
зочин:
за энэ чинь одоо юу болж байна аа? зарим нь авьяас хөдөлмөр аль алинаа уралдуулаад ч үнэлүүлсэн юмгүй хорвоогоос талийсан. гэтэл зарим нь одоо баахан цол тэмдэг, одон медаль авчихаад бас болоогүй овоохойгоо бу*ар босгуулах юм гэнэ. энэ жил хямрал тохиосон. иргэдээ төр нь зайдалж байхад дээр нь энэ хэдэн урлагийн одууд дарамт бололгүй өөрсдийгөө аятайхан аваад явчихаж чаддаггүй юмуу. байн байн бадар барьж гүйлдээд. ичмээр юм даа. ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш дээ. энэ санаачлагч хэд нь ч гэсэн дээ. карийр нь гавихаа байгаад өвгөчүүддээ дайгддаг ядмаг аргыг моодонд оруулж байгаамуу?
2014-11-10
1212121:
хүн байх үедээ архинд хамаг юмаа мэдүүлчихээд одоо хүний төлөө амьдарч байгаа юм шиг байдаг энэ мэтийн хүмүүст яагаад ч юм дургүй ээ , яагаад маргааш гэж өдөр болно, би гэдэг хүн хөгширнө гэдгээ мэддэггүй гэж ,,,,,,, үгүй л байхгүй юу , ,,,,,,,,,,,,,,, нээх ингэдэг юм , дээхэн үед бас байр сав өгөөд л байсан биздээ , харин нь үнэхээр юм хийгээд явж байгаа нэгэндээ өвдөж зовсон нэгэндээ туслалгүй яахав ,гэхдээ шуудхан хэлхэд уучилаарай л байна ,
2014-11-10
fen:
demjij baina iim hvnd ved tuslah heregtei eostoi mongoliin estradiin jinhene od gej bodoj yabdag
2014-11-10