Арвайхээр сумын баг тамирчид аваргаллаа
Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ОБЕГ-ын Аврагч спорт хорооны зааланд өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
ө
Энэхүү тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй 19 баг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Ийнхүү эрэгтэй багийн төрөлд Баруунбаян-Улаансумын баг тамирчид аваргалсан бол хоёрдугаарт байрыг Хархорин сумын баг эзэлж, удаах байрт Бүрд сумын волейболчид шалгарлаа.
ө
Харин эмэгтэй багийн төрөлд Арвайхээр сум тамирчид тэргүүлсэн бол Баруубаян-улаан, Тарагт сумын баг тамирчид удаар байруудад шалгарсан юм. Өвөрхангайн залуучуудын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн үргэлжилж ирэх сард шатар, даамын аваргаа тодруулна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ