Уран бүтээлчдэд баяр хүргэлээ
ССАЖ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл өнөөдөр олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон уран бүтээлчидтэй уулзан баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.
ө
Уханьд хүржигнэсэн "Цасны ирвэс"-үүд
Спортоор бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэх уралдаанаас монголын авьяаслаг нугараач охид мөнгөн цом өвөртлөн ирсэн билээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Олон улсын циркчдийн А зэрэглэлийн уралдаан энэ жил БНХАУ-ын Ухань хотноо болсон юм.
Ухань хотын циркийн манежнаа манай нугараачид “Цасны ирвэс” үзүүлбэрийг тоглож, монгол урлагийн гайхамшиг, уран нугараачийн авьяас чадварыг дэлхийд гайхуулжээ. Энэхүү үзүүлбэрийг олон улсын тэмцээнд зориулан нэрт уран нугараач МУАЖ, төрийн соёрхолт Б.Норовсамбуу дэглэн, шавь нартаа зааж сургасан аж. Тэрбээр дэлхийд ховордсон амьтдын тоонд бүртгэгдсэн монгол орны онгон байгалийн зэрлэг амьтан цасны ирвэсийг уран бүтээлдээ онцолсон гэдгээ дурьдаж байсан юм.
ө
Нэрт нугараач Б.Норовсамбуу багшаас хоёр жил гаруйн хугацаанд суралцаж буй дунд сургуулийн 8, 10 дугаар ангийн сурагч, Үндэсний циркийн жүжигчид болох А.Аззаяа, Б.Энэрэл, Д.Хүслэн нар монгол орны сүр хүчит цасны ирвэст хувилан нугарч, дэлхийн 17 орны 200 гаруй шилдэг үзүүлбэрүүдтэй өрсөлдөж, монгол урлагийн гайхамшгийг олонд толилуулжээ. Анх удаагаа оролцсон олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргасан тэднийг ССАЖ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэсэн юм.
ө
11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын тэмцээнд манай уран бүтээлчид оролцоход монголынхоо залуу циркчдийн уран бүтээлийг гадаадын улс оронд толилуулах, тэднийг гадны уралдаан тэмцээнд оролцоход дэмжин ажилладаг “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-ийн захирал Н.Эрдэнэ гүүр болж, ажилласан байна.
ө
Калугад цуурайтсан монгол аяз
ө
Монголынхоо урлаг, уран бүтээлчдээр бахархам нэгэн үйл явдал мөн энэ үед тохиосон юм. ОХУ-ын Калуга хотноо зохион байгуулагдсан “21 зууны хөгжмийн зохиолч” олон улсын хөгжмийн зохиолчдын уралдаанаас Монголын хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаярын бүтээл шагнал хүртжээ.
ө
Уг уралдаанд 15 орны хөгжмийн зохиолчид шилдэг 105 бүтээлээ сойсноос манай хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуур, найрал хөгжмийн I концерт “үндэсний хөгжийг орчин үеийн хөгжимжтэй амжилттайгаар хослуулсан” төрөлд тусгай байр эзэлжээ. Энэхүү бүтээлийг “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог тоглосон аж.
ө
Ш.Өлзийбаярын шагнал Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамаар дамжин ССАЖЯ-нд ирснийг өнөөдөр түүнд гардуулан өгч баяр хүргэсэн юм.
ө
Ийнхүү манай уран бүтээлчид хоёр хөршийнд болсон уралдаануудад амжилт дүүрэн оролцжээ. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа уран бүтээлчиддээ баяр хүргэж, амжилт хүсье.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ