Ц.Баярсайхан жюү-жицү бөхийн дэлхийн аварга боллоо

img

АНУ-ын Лонг-Бийч хотод энэ сарын 01,02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон байна. Тус тэмцээний +100 кг-ын жинд барилдаж аваргын алтан медаль хүртсэн ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа, Монгол улсын заан Ц.Баярсайханыг ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан баяр хүргэсэн байна.

a

Монголын баг тамирчид уг тэмцэээд долоон хүний бүрэлдэхүүнтэй оролцож, алт, хүрэл медаль хүртжээ. Харин Монгол улсын заан Ц.Баярсайханы хувьд тэмцээний эхний өдөр тэрээр цэнхэр бүсийн “В-5″ 50-55 насны ангиллын +100 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртсэн аж. Мөн тэрээр Япон улсын Нагаёо хотод болсон Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний  +100 кг, үнэмлэхүй жинд барилдаж, алтан медаль хүртсэн байна.

aa

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
баяр хүргэе сайн байна
2014-11-13
tttt:
bayar hurgie! nas nasandaa ue uedee shuu dee! sain bna.
2014-11-12
бөх хүн:
сайн байна. баяр хүргэе. мундаг бөх шүү. ясны бөх гэдгээ харуулж бгаа хэрэг манай накад.
2014-11-12
mmmm:
hehe ahmadiin temsteeniig yun tomruuldiin, jeep, 4 oroo bair oghiim bish beez
2014-11-12