Жүжигчин Асид зориулсан хандивын тоглолт болно
Хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг, олонд Аси нэрээр танигдсан Р.Алтансүхийн бие чилээрхүү байна. Тэрбээр БНСУ-ыг зорьж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Иймд түүний эмчилгээний зардалд хандив цуглуулах хандивын тоглолтыг Монголын хошин урлагийнхан болон дуучин МУГЖ С.Жавхлан, Т.Ариунаа нар санаачлан, тоглолтын бэлтгэл ажил хийгдэж буй гэнэ.
б
Хандивын тоглолтыг энэ сарын 18-ны оройн 19.00 цагт UB palace-ийн концертын их танхимд хийхээр төлөвлөжээ. Тоглолтод хошин урлагийн хамтлаг, продакшны уран бүтээлчид рок попын болон нийтийн дуучид оролцох юм байна.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ