И.Одончимэгийн төсөл хэрэгжиж, хүүхдүүд сургалтын байртай болно
"Зүрх бүхний төлөө" хөтөлбөрийн шилдэг оролцогчоор гавьяат жүжигчин И.Одончимэг тодорсон билээ. Тэрбээр “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслөө хэрэгжүүлж эхэлжээ.
ө
“Харилцааны Хөгжил” ТББ тус цэгт амьдардаг айл өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох төрөл бүрийн сургалт явуулдаг аж. Энэхүү төсөл нь Улаанчулуутын хог орчмын хүүхдүүдэд сургалтад хамрагдах орчин нөхцлийг нь сайжруулах, мөн нийгэм олон нийтэд нөхцөл байдлыг нь таниулан сурталчилах зорилготой. Төсөл 14 хоногийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд удахгүй дотор засал чимэглэлээ хийж дуусах юм байна. Ингэснээр Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдтун удахгүй хичээлийн шинэ байртай болох юм.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ