Өнөөдөр болох үйл явдлын тойм
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ байранд
10:00 цагт "Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн клиник"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, ХАХНХЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн засаг даргын тамгын газар болон НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг оролцоно. Холбоо барих утас: 8811-9255
ө
МҮОНРТ-ын Олон нийтийн Мэдээлэл судалгааны төвд
11:00 цагт Хавдартай тэмцэх 14 хоногийн аяныг "Элэгний хорт хавдраас сэргийлье" уриан дор тэмдэглэж байна. Энэхүү аянд зориулсан хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана.
б
ОХУ-ын Элчин сайдын яаманд
11:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Эдгээрийн нэг нь Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр энэ сарын 14 буюу ирэх баасан гаригаас эхлэн хэрэгжинэ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров нар гарын үсэг зурж баталгаажуулсан хэлэлцээрээр Монгол, Оросын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм. Визгүй зорчих асуудлаар ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.
б
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер лигийн талаар болон NBA-с тоглогч ирсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.
б
118 дугаар сургуульдт /ХУД 8 дугаар хороо/
11.40 цагт 118 дугаар сургуулийн халаалтын зуухны нээлт болно.
б
"UBS Телевиз"-ийн байранд
11:00 цагт Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн, "Эрчим" багийн тоглогчид болох М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ нар Тайланд улсыг зорьж мэргэжлийн хөлбөмбөгчний шалгаруулалтанд оролцох талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
ө
Чингэс зочид буудалд
09:00 цагт БШУЯ, Японы Хүүхдийг Ивээх сан хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулах арга зам” сэдэвт хоёр өдрийн зөвлөлдөх уулзалт эхэлнэ. Энэхүү уулзалтаар ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн, дотуур байранд хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцөл бүрдүүлж буй туршлагуудтай танилцан, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, хамтын ажиллагааны хүрээгээ тодорхойлж байгаагаараа ач холбогдолтой юм. Тодруулах бол 91913865
б
“Танан импекс” ХХК-ийн хурлын танхимд
08:30-13:00 цагт Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 2 дах долоо хоногийн Пүрэв гарагт буюу 2014 оны 11-р сарын 13-ны өдөр Стандартчилал, хэмжил зүйн газар “Quality Mongolia” форум буюу "Үндэсний чанарын 7 хоног"-ийг тэмдэглэж салбарын чанартай холбоотой хүмүүс цуглаж, хэлэлцүүлэг, семинар хийдэг уламжлалын дагуу арга хэмжээг зохион байгуулж байна.
б
МҮЭХ-ны байранд
12:00 цагт Улсын төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮЭХ-ноос Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Холбоо барих: 99027019
ө
МН мэдээллийн төвд
11.00 цагт Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулж НЭМҮТ-өөс “Чихрийн шижингээс ирээдүйгээ хамгаалъя” сэдвээр мэдээлэл хийнэ.
11.30 цагт Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж буй “Төв аймгийн амжилт-Алтан намар 2014” арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.
12.00 цагт “Мөнх цохилох зүрх” итгэлийн аяны талаарх хэвлэлийн бага хуралд урья.
12.30 цагт Монголын волейболын холбоо Зүүн бүсийн элсний волейболын тэмцээнд амжилттай оролцож дараагийн шатны тэмцээний эрхээ авсан талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт МАН-ын шинэчлэлийн хорооны бага хурал болохтой холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
б
shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ