27.3 тэрбум төгрөгөөр хүлэмж байгуулна
Чингис бондын санхүүжилтээр улсын хэмжээнд нийт 16 өвлийн хүлэмж байгуулагдана. Хүлэмжийн төсөлд 17.4 сая ам.доллар буюу 27.3 тэрбум төгрөг хуваарилсан байна. Одоогоор хүлэмжинд зориулах хөрөнгийн 69 хувийг санхүүжүүлээд байгаа аж. Тухайлбал, “Ногоон сор” компани Чингис бондоос 2.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авч, гурван га газарт үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани 11 метрийн өргөнтэй, 160 метрийн урттай хүлэмжийг ойролцоогоор 200 сая төгрөгт багтаан барьжээ. Тус компани усан үзэм, гүзээлзгэнэ, тарвас, бууцай, салатны навч, өргөст хэмх, улаан лооль, улаан чинжүү зэргийг жилийн дөрвөн улиралд тариалдаг байна.
а
Манай улсын хүн ам жилдээ 40 орчим мянган тонн нарийн ногоо хэрэглэдэг. Харин ихэнх хувийг нь урд хөршөөс импортолдог байна. Тиймээс дотооддоо тарьж, ургуулж байгаа 4600 орчим тонн нарийн ногооны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “өвлийн хүлэмж” төслийг хэрэгжүүлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ