Манай бөхчүүд аваргаллаа

img

“Пукет-2014” Азийн элсний спортын наадам Тайландын Пукет мужид болж буй. Наадмын эхний өдөр самбо бөхийн тэмцээнд зургаан бөх хүч үзсэнээс дөрөв нь хүрэл медалийн болзол хангасан тухай өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл манай бөхчүүд дөрвүүлээ аваргалжээ.

б

Тэмцээний эрэгтэйчүүдийн 68 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Төмөрхүлэг, 82 кг-ын жинд барилдсан Г.Түвшинжаргал нар алтан медалийн тавцанд зогслоо. Мөн эмэгтэйчүүдийн 64 кг-д барилдсан Т.Баттөгс, 72 кг-д хүч үзсэн Б.Сайнбуян нар жин тус бүрдээ тэргүүлж Азийн элсний наадмын аваргууд боллоо. Мөн Жиү жицү бөхийн төрөлд хүч үзсэн С.Батгал алтан медаль, О.Болд-Эрдэнэ хүрэл медаль зүүснээр Монгол Улсын баг Пукет-2014-т багийн дүнгээр тэргүүлж байна

ө

“Дур булаам нарны цацраг” уриатай Азийн элсний спортын наадамд 45 улсын 2645 тамирчин, 26 спортын 169 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа билээ.

ө

Тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.

ө

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
мундаг юмаа баяр хүргэе
2014-11-13