Ирэх оны мөнгөний бодлогыг баталлаа
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын
талаар баримтлах бодлогын баримт бичгийн
эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Мөнгөний бодлогын талаар 2015 онд
баримтлах үндсэн чиглэлийн эцсийн үн
хэлэлцүүлгийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн
С.Дэмбэрэл танилцуулав. Гишүүд ирэх оны мөнгөний бодлогын талаарх баримтлах
үндсэн чиглэлийн талаар асуулт тавьсангүй. Тиймээс 2015 онд төрөөс мөнгөний
бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Төрөөс мөнгөний
бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлав.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ