Хуулийнхан номын дуу сонслоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс энэ 21-ний өдөр Нийслэлийн дүүрэг, харьяа газар, агентлагт ажилладаг эрх зүйч, бичиг хэргийн эрхлэгч нарт 2010 оны хяналт шинжилгээ, үнэлгээний явцад ажиглагдсан зарим анхаарах асуудлын талаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн зөвлөх, эрх зүйн мэргэжилтэн, харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагын хуулийн зөвлөх, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, бичиг хэргийн эрхлэгч нарын 90 гаруй хүн оролцов. ХЗДХЯ-ны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газраас захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны тухай, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс захиргааны эрх зүйн актыг гаргах талаар анхаарах чиглэл, хуулийн үндэслэлийн тухай, Захиргааны давж заалдах шатны шүүх байгуулагдсан тухай мэдээлэл, Нийслэлийн Архивын газраас архив, албан хэрэг хөтлөлт, хариутай бичгийн шийдвэрлэлтийг хангаж ажиллах талаар гарсан нийтлэг зөрчил, анхаарах асуудал зэрэг сэдвээр сургалт зохион явуулж, оролцогчдын асуултанд хариулав.
Хууль зүйн хэлтсээс нийслэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох тухай, нийслэлийн Засаг даргын эрх үүрэг бүхий хуулиудыг хэрэгжүүлж ажиллах, биелэлт гаргах чиглэл, дүүргийн Засаг даргын захирамж, харьяа газар, агентлагын даргын тушаалын хууль зүйн үндэслэлийг сайжруулах чиглэлээр анхаарах зарим асуудлын тухай тус тус мэдээлэл өгч, сургалтыг зохион байгуулав.
Н.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ