Архи ууж маргалдан нэгнийгээ хүзүүнд нь хутгалж гэмтээв

img

Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг буурахгүй байна. Сонгинохайрхан дүргийн 7 дугаар хорооны иргэн 39 настай эрэгтэй Б-ийг тус хорооны иргэн 49 настай, эрэгтэй Г гэгч хамт архи ууж байхдаа маргалдан хүзүүн тус газар нь 1 удаа хутгалж гэмтээсэн байна. Мөн Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо СУИС-ийн орчимд 12-р сарын 01-ний 19:20 цагийн үед машинаа асаалттай орхиод дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэн 25 настай Э-гийн машиныг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн 35 настай эрэгтэй  Б гэгч архи уусан үедээ  хулгайлан зугтаажээ. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hulgaich nart yumaa beldeed uguh yum daa manaihan
2012-01-03