Тэргүүлвэл "Хутагтын хишигт" яруу найрагч болно

img

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 85 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болно. Уралдаанд яруу найрагчид, оюутан залуус, шүлэг, яруу найрагч сонирхон бичдэг хүн бүр оролцох боломжтой аж.

ы

Наадам хоёр үе шаттай явагдах бөгөөд тэргүүн байр эзэлсэн яруу найрагчийг Хутагтын хишигт яруу найрагчаар тодруулж, мөнгөн шагналаар мялаах юм байна.

б

Яруу найргийн наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн залуучууд, оюутны хөгжлийн төв ажиллаж буй юм байна. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод сүүлийн таван жилд хэвлүүлсэн яруу найргийн нэг шилдэг ном, Очирваань бурхан, Отгонтэнгэр уул, Хутагт гэгээдийн тухай бичсэн нэг шилдэг шүлэг ирүүлэх, оюутан залуус өөрийн бичсэн гурван шилдэг шүлгээ ирүүлэх зэрэг шаардлагыг тавьжээ.

ы

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ