“Мөнх тэнгэрийн бичиг”-ийг тольдохуй

img

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог "Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ч.Өнөрбаяр, А.Ганбаатар нарын албаны хүмүүс болон эрдэмтэн мэргэд, монгол бичигтний төлөөлөл оролцов.

б

Уран бичлэгийн үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхий дахины соёлын их давалгаан дунд монгол хэмээх үелзээ давал үзэгдэхийн үндэс нь бидний хэл соёл, зан заншил болоод түүнийг илэрхийлэх бичиг үсэг буюу. Монголчууд уйгаржин бичиг, дөрвөлжин бичиг, Тод үсэг, Соёмбо үсэг зэрэг арав гаруй бичиг үсгийн тогтолцоог зуун зууны туршид бүтээж, бодол оюунаа илэрхийлэн дэвтэрлэж, басхүү хэл шигээ сэтгэлгээ, сэтгэлгээ шигээ хэлний өвөрмөц хэв маягийг бүтээжээ. Энэ бол Монголчуудын оюуны бахархал яах аргагүй мөн билээ” хэмээн хэллээ.

б

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд уран бичлэгээр гаршсан 10 гаруй шилдэг уран бүтээлчийн 60 орчим уран бичлэгийн бүтээлийг дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлээ дэлгэсэн Б.Алтантуяа, Л.Амарсанаа, Э.Анхбаяр, Д.Батбаяр, Д.Баттөмөр, н.Мягмаржав, Ц.Баярманлай, Д.Ганбаатар, Д.Батбаатар, н.Жааханхүү, Э.Найдандорж, О.Ням-Очир, Э.Одбаяр, Р.Отгонбаатар, С.Тамир, Л.Түвшинжаргал нарын уран бичээчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж батламж гардуулсан юм. Харин уран бүтээлч Э.Анхбаяр уран бичээчдийг төлөөлөн өөрийн бүтээлийн дээжээс Ерөнхийлөгчид хадгалууллаа.

ө

Үндэсний бичиг, үсгээ өвлөн уламжилж, уран бүтээлээ туурвин, олонд сурталчилан таниулж буй уран бичээчидтэй цөөн хором ярилцав.

б

 Э.Анхбаяр: Долоон метр урттай цааснаа Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бичлээ

“Бичиг соёл” төвийн уран бүтээлч

ө

-Энэхүү үзэсгэлэнд та ямар бүтээлүүдээ дэлгэсэн бэ?

-7 метр 20 см урт, 1 метр 40 см өргөнтэй цаасан дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн “Мөнх тэнгэрийн бичгээр Монгол түмний түүхийг бичнэ” үгийг бичиж дэлгэлээ. Мөн Чингис хааны билэг сургаалуудаас бичсэн бүтээлүүдээ тавьсан байгаа.

б

-Та өөрийн бүтээлийн дээжээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардууллаа. Ямар бүтээл вэ?

-Монголын нууц товчооноос сударчлан бичсэн бүтээлээ дурсгал болголоо.

б

-Таны хувьд уран бичлэгээр уран бүтээл хийгээд хэдэн жил болж байна. Монгол бичигт шамдан суралцаж буй хүүхэд, залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Монгол бичиг сураад долоон жил, уран бичлэгээр хичээллээд дөрвөн жил болж байна. уран бичлэгээр 4 дэх жилдээ хичээллэж байна. Монгол бичгээ сайн сураарай гэж хэлье.

б

Б.Алтантуяа: “Амжилт”-ыг маш олон бичиж, одоогийн хувилбарыг сонгосон

Багш, судлаач

б

-“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд өмнө нь оролцож байсан уу. Ямар бүтээл дэлгэсэн бэ?

-Анх удаа оролцож байна. “Амжилт”, “Сурвалжийн үг”, Хос уянга гэх мэт бүтээлээр оролцож байгаа.

б

-Хоёулаа таны бичсэн "Амжилт" бүтээлийн өмнө зогсож байна. Энэ бүтээл хэрхэн бүтсэн бэ?

-Би уран бичлэгээр найм дахь жилдээ хичээллэж байгаа. Ер нь бүтээл хийх бол цаг хугацааны асуудал. Маш олон давтан бичиж, хамгийн сайн болсноо сонгодог. Энэ үзэсгэлэн болно гэдгийг сонсоод “Амжилт” гэдэг бүтээл хийж оролцоно гэж бодсон. Амжилт гэдэг үгийг 10 гаруй хоног, маш олон удаа бичсэн. Тэр дундаас хамгийн сайныгаа сонгосон. Хамгийн түрүүнд бийрийн бичилтийн амьтай зураасыг хардаг.

ө

Л.Амарсанаа: Урлагт дотоод сэтгэл болоод гаднах төрхөөрөө оршихыг хүссэн

Зураач, калиграфич

-“Газрын жигүүр”, “Тэнгэрийн ташуур” гэх мэт таны бүтээлүүдийн нэр их сонин, содон юм.

-Монгол бичиг өөрөө босоо бичигддэг дээрээс доошоо зурлагаар. Тэнгэр газрыг холбосон гэж манйа монголчууд ярьдаг шүү дээ. Тэгээд ч монгол бичгээр уран бүтээл туурвихад цаанаасаа ийм нэр орж ирдэг юм. Зарим бүтээл зүүдэнд ирж төрж байхад зарим нь гэнэт төрөх жишээтэй. Тухайн үеийн сэтгэгдэл, сэтгэл хөдлөлөөс гардаг гэх үү дээ.

б

-“Газрын жигүүр” бүтээлд далайн морь дүрслэгдсэн байна. Ямар утга агуулгатай бүтээл вэ?

-Энэ бүтээлийн хийхэд сар гаруйн хугацаа зарцуулагдсан. Хосломол бүтээл. Монголын говьд эрт цагт далай байсан гэдгийг л харуулах гэсэн юм

-Өнөөдрийн үйл явдалтай шууд холбогдолгүй ч асуухгүй өнгөрч боломгүй нь. Таны үсний заслт энд цугларсан хүмүүсийн анхаарлыг их татаж байгаа нь ажиглагдлаа

-Урлагтай холбоотой. Би урлагт өөрийн уран бүтээлийг илэрхийлэхдээ зөвхөн дотоод сэтгэлээсээ биш гадаад төрх байдлаасаа ч мөн оршихыг хүссэн. Тэр утгаараа өөрийн үсийг бийрийн бичлэг, бийрийн урлагтай холбож зассан байгаа. Энэ маань миний өөрийн өвөрмөц онцлог болдог. Ихэнх тохиолдолд уран бүтээлээ хийх онгодыг хөглөж өгдөг учиртай.

б

Уншиг та бүхэн Монголын уран зургийн галлерейд энэ сарын 24-ний өдрийг хүртэл дэлгээтэй байх “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнг тольдоорой.

s

s

Б.Бэхи

Гэрэл зургийг П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fghjfghjfghjfgj:
saihan uzesgelen baina. hrein ter hyatad bichigtei biir muuhai haragdaj baina
2014-11-20
sonirhogch:
uzesgelen uzsen ene amarsanaa geed awyasgui ner aldart uhtelee shunasan gar bnaa uhehnee ter hunii umnuur orj bgaa g ni haraad ihl uruwdluu
2014-11-18
mend:
saihan undesnii hel soel baharhlaa tugeen delgeruulehed sanaachlaga gargan ajil uils bolgon yavuulj bgaad bayarlaj bna
2014-11-18
irgen:
elbegdorjoo chi ardchilsan hvn mxn vv xxrxx gydamd garah bolohooroo hamaagvi hyyl zxrchij jagsaal tanhairahiig deed zergeer hiideg bsan shvv dee erxnhiilxgch bolchihlooroo erh medlee ashiglana tegj bolohgvi daranguulal togtoohgood bgaa yum yy haa* yum chamaig nasaaraa ingej yavahiig harna
2014-11-18