Зургаан тамирчин шатрын ДАШТ-нд өрсөлдөнө
Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Бразил улсын Жуис де Фора хотноо арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын нэрс тодорчээ.
б
Багийн ахлагчаар Ц.Батболд, дасгалжуулагчаар ФМ Н.Төвсанаа, спорын дэд мастер Ч.Баттүвшин нар ажиллах аж. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй зургаан тамирчин оюуны цэц сорихоор болжээ. Тамирчдыг танилцуулж байна.
б
1. Батсайхан Энхсаран (7 нас охид)
2. Лхагважамц Очирбат (7 нас хөвгүүд)
3. Батдэлгэр Одгэрэл (7 нас хөвгүүд)
4. Ганганбарс Маралгуа(8-9 нас охид)
5. Болдбаатар Алтантуяа (8-9 нас охид)
6. Дамбасүрэн Батсүрэн (10-11 нас хөвгүүд) нар оролцох юм. Баг тамирчид энэ сарын 22-ны өдөр буюу ирэх бямба гаригт эх орноосоо мордоно.
ы
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ