Эмэгтэй сагсчид мөнгөн медалийн төлөө тоглоно
Азийн элсний спортын дөрөвдүгээр наадам Тайландын Пукет аралд үргэлжилж байна. Өнөөдөр наадмын сагсан бөмбөгийн тэмцээний медалийн төлөөх тоглолтууд болно. Монгол Улсыг эрэгтэй баг шөвгийн наймд Катарын багтай тоглох бол эмэгтэйчүүд мөнгөн медалийн төлөөх тоглолтыг Тайванийн багтай хийнэ.
ы
Манай эрэгтэй баг "В" хэсэгт Бутан, Лаосын багуудыг хожиж, БНХАУ, Тайланд, Энэтхэгийн багуудад хожигдсон. Өнөөдөр тэд "А" хэсэгт таван хожил авсан Катарын сагчидтай өрсөлдөнө. Тэднийг хожвол шилдэг дөрвөн багт үлдэж, мөнгөн медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.
ы
Харин манай эмэгтэй баг БНХАУ, Тайланд, Тайванийн багуудтай шөвгийн дөрөвт шалгаран үлдээд байна. Манай сагсчид "А" хэсэгт Филиппин, Энэтхэг улсыг багуудыг хожиж, БНХАУ-ын багттай хийсэн тоглолтод ялагдал хүлээснээр хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон юм.
ы
Азийн элсний наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8 улсын баг өрсөлдөж байгаагаас Монгол Улсын эрэгтэй баг шөвгийн наймд, эмэгтэй сагсчид хагас шигшээд шалгараад байна.
ы
Тамирчдадаа амжилт хүсье.
ы
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ