Ч.Сайханбилэг гологдов уу
АН-ын саналд МАН-ынхан албан ёсны хариугаа өглөө. Ингэхдээ тус намаас 28 дэх Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. МАН-ынхан түүнийг унасан Засгийн газрын гал тогооны хүн учраас дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдэв. Үүний зэрэгцээ тус намынхан нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг голов бололтой. МАН-аас АН-д илгээсэн албан бичигт "Шинээр томилогдох Засгийн газрын тэргүүнд улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах мэдлэг, туршлагатай, улс төрийн намуудын зөвшилцөл, ойлголцлыг хангах, УИХ дахь намын бүлгийнхээ бүрэн дэмжлэгийг авч чадахуйц хүнийг дэвшүүлбэл зөвшилцөх боломжтой" хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл МАН-ынхан Ч.Сайханбилэгийг мэдлэг, туршлагын хувьд өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах чадвартай хүн гэж харсангүй.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ