Г.Отгонцэцэг медалийн салхийг хагаллаа

img

БНХАУ-ын Чиндаод жүдо бөхийн Гран При тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын эх орноо төлөөлөн ОУХМ Астанагийн Гран При тэмцээний алтан медальт Г.Отгонцэцэг хүч үзсэн. Тэрбээр Испанийн тамирчин Фигуероа Жулиаг цэвэр ялж хүрэл медалийн тавцанд зогслоо.

б

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 2012 оны Чиндаогийн Гран При тэмцээний аваргын алтан медальт, ОУХМ Г. Хэрлэн, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин Д.Алтанхуяг нар шагналт тавдугаар байрт шалгарлаа.

б

Маргааш Чиндаогийн гран при тэмцээний татамид эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг-ын жингийн аваргууд тодорно. Манай улсаас 73 кг-ийн жинд Н. Хадбаатар өрсөлдөх ба эхний тойрогтоо БНАСАУ-ын жүдоч Хонг Кук Хьёнтой А хэсэгт, Б. Хишигбаяр D хэсэгт эхний барилдаанаа Австралийн тамирчин Бенстед Жейктэй хийхээр тус тус учраа таарчээ. Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн, О. Ууганбаатар нар эхний тойрогтоо хийлжээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд манай улсаас тамирчин оролцоогүй аж. 63 кг-ын жинд Ц. Мөнхзаяа хүч үзэх ба В хэсгийн эхний барилдаанаа Австрийн тамирчин Дрекслер Хильдетэй хийх оноолт таарсан байна.

б

Чиндаогийн татамид дэлхийн 32 улсын жүдочид Дэлхийн 32 улсаас нийт 217 жүдоч аваргын төлөө өрсөлдөж байгаа юм.

б

Тамирчдын минь амжилтын зам алтан байг.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asuult:
boldbaatar yagaad barildaagui yum boloo?
2014-11-20
иргэн:
сайхан мэдэээ байна.
2014-11-20
buma:
ganbat boldbaatar onoolton deer baisnaa barildaagui yasan yum bol
2014-11-20
oogii :
1-t. altanhuyag bish altansukh,, 2-t.. unuudur emegtei 57kg mun yavagdaj duussan ,, margaash 63, 70 yavagdana... arai l denduu aldaa ikhtei bn shuu erhem niitlegchee.. sport sonirhogch jiriin neg irgen bi un*d mel gaihav... aldaagaa zasaad urag* ..
2014-11-20