Ч.Мөнгөндалай ирэх долоо хоногт ирнэ
Хэлгүй, дүлий ч Монгол орныхоо баруун аймгуудаар 5500 км аялах зорилготой нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн юм. Өдгөө 6000- км аялаад Шарын гол суманд ирсэн байна. Өнөөдөр Зүүнхараа, Борнуур сумаар дайран ирэх долоо хоног гэхэд нийслэлд ирсэн байх аж.
s
Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт МЗХ-ны салбар холбоод хүлээн авч, хоол унд буудаллах газар, мөнгөн хандив өргөж байсан гэнэ. Зургаан сарын турш унадаг дугуйгаар тасралтгүй аялаж байгаа тэрээр явсан газар бүртээ эмнэлэгийн тусламж авч, дусал залгуулан эрч хүчээ сэлбэн туулах замаа үргэлжлүүлсээр байна.
s
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ