
БНХАУ-руу охидыг хууран мэхлэж аваачин биеийг нь үнэлүүлсэн хэрэгт холбогдсон Б-т холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрөгч баасан гарагт хэлэлцэх байсан ч хохирогч ирээгүй гэсэн үндэслэлээр ирэх оныг хүртэл хойшилуулжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Тус зүйл ангид биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр Н.Сайнзаяа оролцох байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ