Үнэгүй боловсрол олгохыг шаардав
2014-11-20

Их Британийн хэдэн мянган оюутан Лондон дахь парламентын ордны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг ихэнх их, дээд сургуулийн сургалтын төлбөр нь 9000 фунт стерлингэд хүрдэг аж. Оюутнууд сургалтын төлбөр өндөр, эцэг эхийнх нь авч буй цалингаас хэтэрхий хол зөрүүтэй байна хэмээжээ.  Оюутнууд үнэгүй боловсролын систем рүү шилжихийг эрх баригчдаас шаардаж тодорхойгүй хугацаагаар сургуульдаа суухаас татгалзсан байна.  “Британи боловсролын салбартаа шинэчлэл хийж, үнэгүй боловсролын систем рүү шилжих хэрэгтэй. Тэнгэрт тулсан сургалтын төлбөрөөс болж олон залуус сурах эрхээ хасуулж байна” гэж бичсэн лоозон барьцгаасан оюутнууд цагдаагийнхантай мөргөлджээ.  Мөргөлдөөний улмаас таван цагдаа толгой болон нуруундаа гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бол 11 жагсагчийг баривчилсан байна. Баригдсан жагсагчдын дунд Оюутны холбооны тэргүүн Эдвард байгаа аж.


Мөн нүүрээ халхалсан оюутнууд Лондоны төвд үйл ажиллагаагаа явуулдаг “Starbucks”-ийн сүлжээ кафе руу дайрч, цонхыг нь хагалжээ. Жагсаалыг зохион байгуулагчид дээрх жагсаал ирэх оны тавдугаар сард болох бүх нийтийн сонгууль хүртэл үргэлжилнэ гэдгийг Ерөнхий сайд Дэвид Камеронд мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
зочин:
манайх ингэвэл төсөв дийлэхгүй, хэн бүгдийг нь санхүүжүүлэх юм бэ, үйлчилгээ авч байгаа л төлбөрөө төлдөг л биз дээ
2014-11-21
saihan yum:
bidnii ch bas bolowsroloo olj awhad iim bolgoh heregtei. mongolchud ed naraas yaduushde oyutan bhad neg jil bolod l kredit 40 50%iar usdug bsan. manai surguli inflyats usj bhad l gj awdag bsan mongold bga hog surguuliudiig halj chanartai hedhen surguuliig uldeej ajilchin angiig sain beldej hogjih yostoishdee ih sur tugsud ded bolowsroltoi shal ugagch marketin hudaldagch haa saaigvi
2014-11-20