Манай бөхчүүд "Евроазийн барс"-т аваргалжээ
Казахстаны Жамбыл мужийн төв Тараз хотноо Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан Казах күресийн (казах бөх) олон улсын “Евразия Барысы” тэмцээн болж энэ сарын 22-ны өдөр өндөрлөв. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тэмцээнд энэ жил Европ болон Азийн шилдэг 12 баг өрсөлджээ. Өнгөрөгч жилийн тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан Монголын Улсын баг энэ жил түрүүлж, 50 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.
ы
Манай багийн дасгалжуулагчаар улсын харцага О.Бахыт ажилласан бол багийн бүрэлдэхүүнд Г.Хэрлэн, Х.Цагаанбаатар, М.Дагвадорж, Х.Цогтгэрэл, Б.Сугаржаргал нар бяр хүч, ур ухаан гайхуулан барилдаж, Ази, Европийн шилдгүүдийг буулган авчээ.
б
Манай бөхчүүд эхний учраа ОХУ, Киргизийн багийн тус бүр 5:0-ээр ялж, хагас шигшээд шалгаран Тажикстаны багийг 5:0-ээр хожиж, аваргын төлөө дэвжээний эзэдтэй хүч үзэж, ялалт байгуулжээ.
ы
Тэмцээний дүнг танилцуулъя.
“Евразия Барысы” тэмцээний дүн:
І байр – Монгол (50 мянган ам.доллар)
ІІ байр – Казахстан (20 мянган ам.доллар)
ІІІ байр – Гүрж (10 мянган ам.доллар)
ІV байр – Тажикстан (6 мянган ам.доллар)
V байр – Азербайжан (5 мянган ам.доллар)
VІ байр – Киргизстан (4 мянган ам.доллар)
VІІ байр – Украин (3 мянган ам.доллар)
VІІІ байр – Турк (2 мянган ам.доллар) тус тус шалгарчээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ