Ч.Мөнгөндалай гэртээ ирлээ
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч урдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө өөрийгөө ялан дийлж, зүрх, сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн аялал өндөрлөж, гол баатар дугуйчин Ч.Мөнгөндалай өнөөдөр гэртээ ирлээ. Тэрбээр Монгол Улсынхаа баруун аймгуудаар 5500 км аялахаар зориг шулуудан өнгөрөгч зургаадугаар сарын 7-ны өдөр аян замын уртад жолоо залсан билээ. Ч.Мөнгөндалай 167 хоногийн турш аялж, 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 6200 км замыг туулан нийслэл Улаанбаатар хотноо ирж буй нь энэ юм.
ө
Түүнийг гэр бүлийнхэн нь болон Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб, аяллын турш дэмжиж, хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөл угтлаа. Тэрбээр хөгжлийн бэрхшээлийг мартаж, мөрөөдлийнхөө төлөө эрсдэлтэй алхам хийж, хичээн зүтгэж, шаргуу хөдөлмөрлөж, түүндээ хүрлээ. Өмнө нь Ч.Мөнгөндалайгаас өөр хөгжлийн бэрхшээлтэй дугуйчин монгол орныхоо баруун аймгаар тойрч аялсан нь байдаггүй аж. Ийнхүү магтам эр зоригт түүнийг МЗХ-ны “Эр зоригийн алдар” цол тэмдгээр шагналаа.
ө
Ч.Мөнгөндалайгийн явсан газар бүрт МЗХ-ны салбар холбооныхон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах зэргээс гадна зарим нь нэг өдрийнхөө цалинг хүртэл хандивлаж байжээ. Тэдэнд болон чин сэтгэлээсээ тусалж дэмжиж байсан хүмүүст талархлаа илэрхийлж буйгаа уламжилсан. Хүний хүсэл мөрөөдөлд саад үгүй, гагцхүү биелүүлэх эсэх зөвхөн өөрөөс нь шалтгаална гэдгийг Ч.Мөнгөндалай мянга мянган залууст үлгэрлэж харууллаа. Түүнд баяр хүргэе.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ