"Монгол уран бүтээл"-д сойх төслийг авч эхэллээ
ССАЖЯ-наас “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй. Уг хөтөлбөрийн талаар өнөөдөр Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Сайдын зөвлөх Ц.Төмөрбаатар, Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнх, Соёл урлагийн бодлого хариуцсан дарга З.Баянзул нар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын 2014 оны 252 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Монгол уран бүтээлийг радио, телевиз, кино урлаг, цахим орчинд нэмэгдүүлэх зарчмаар уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах үндэсний соёлоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой аж.
б
Эл хөтөлбөрийн хүрээнд телевиз радио, кино, цахим орчин дахь үндэсний мэргэжлийн уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх аж. Соёл урлагийн салбарыг идэвхжүүлэх журмаар 10 тэр бум төгрөгийг төсөвлөсөн ч Засгийн газраас таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар баталсан байна. Тиймээс нэг бүтээлийг бүрэн санхүүжүүлж чадахгүй зөвхөн тодорхой хэмжээнд мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ц.Оюунгэрэл сайд мэдээлэл хийх үедээ хэлж байлаа. Мөн Монгол уран бүтээл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах комис томилогдон ажиллах бөгөөд одоогийн байдлаар комиссын гишүүдийн нэрсийг нууцалж байгаа гэнэ.
"Монгол уран бүтээл" хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчдийн ирүүлэх төслийг өнөөдрөөс эхлэн авч эхлэх бөгөөд хоёрдугаар сарын 26-ныг дуустал Соёлын төв өргөөний 1010 тоот өрөөнд хүлээн авах ба оролцох хүсэлтэй өөрсдийн бүтээлийнхээ төслийг явуулахдаа www.mcst.gov.mn сайтанд байрлах мэдээллээс дэлгэрэнгүй мэдээллээ авах бөгөөд тавдугаар бүлгийн 5.1.4 хүртэлх заалтуудтай танилцсаны үндсэн дээр аль хэсэгт багтах бүтээлийн төсөл явуулж байгаагаа хавсаргаж өгөх шаардлагатай юм байна.
ө
Хэрэв төслийн шалгаруулалт 14-21 хоногийн дотор явагдаж дуусвал 2015 оны гуравдугаар сард батлагдаж, дөрөвдүгээр сараас санхүүжилт нь батлагдсан бүтээлүүдийн төсөл хэрэгжиж эхлэх боломжтойг онцлов. Энэ талаар ССАЖ-ын сайдын зөвлөх, Төрийн соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатар “Ганц зохиол явуулчихаад төсөл гэж нэрлэх нь манай урлагийнхан дунд бий. Тиймээс аль болох бүрэн бүтэн төсөл явуулаарай” гэж захилаа.
ы
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ