
Чэжүгийн олон улсын нисэх онгоцны буудлын цагдаагийн газрын мэдээллээр Монгол ах дүүс А, Б онц ноцтой хулгайн хэргээр баривчлан шалгаж байгаа гэнэ.
Ах дүү хоёр өнгөрөгч 22-ний өдөр Чэжү дэх нэгэн хувцасны дэлгүүрт орон дэлгүүрийн эзэн зочинтой ярилцаж байх зуур бэлдэж ирсэн цүнхэндээ 4 ширхэг булган шуба зэрэг 30 сая воны үнэ бүхий хувцасыг хулгайлсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа аж.
Тэднийг 23-ны өдөр Бээжингийн онгоцонд суусанаас хойш 5 минутын дараа онгоцны буудлын цагдаагийн газрынхан баривчилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ