С.Мөнхбат аварга түрүүлэв
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны түүхт 90 жилийн ой өчигдөр тохиосон. Ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө боллоо.
ы
Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аврагч спорт хороо, Ховд дэвжээ, Нью прогресс группийн бөх улсын харцага Б.Пүрэвсайхан долоо даван үзүүрлэлээ.
ё
Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Хилчин спорт хороо, Булганхангайн хүчтэн дэвжээний бөх улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар шалгарав.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ