Д.Амартүвшин, Г.Хэрлэн нар хүрэл медаль зүүлээ

img

Олимпийн эрхийн оноо цуглуулах энэ оны хамгийн сүүлийн тэмцээн БНСУ-ын Чежү хотноо болж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ОУХМ Г.Хэрлэн, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медаль зүүлээ. ОУХМ Г.Хэрлэн эхний барилдаанаа Мозамбикийн тамирчинтай хийн ялж, дараагийн учраа ОХУ-ын тамирчин Куликов Дмитрийг цэвэр ялжээ. Ийнхүү хагас шигшээд шалгаран Японы тамирчинтай хүч үзсэн ялагдсанаар хүрэл медалийн төлөөх барилдааныг Ихбританийн бөхтэй хийж ялжээ.

ө

Харин МУГТ Д.Амартүвшин хүрэл медалийн төлөөх барилдааныг Азарбейжаны бөхтэй барилдаж цэвэр ялжээ. Ийнхүү манай бөхчүүд тэмцээний эхний өдөр хоёр медаль хүртжээ.

б

Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш манай таван жүдоч Чежүгийн татамид хүч үзнэ. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Хөдөлмөрийн Баатар, МУГТ Х. Цагаанбаатар, ОУХМ Г.Одбаяр нар барилдах бол эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн барилдана. Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б. Мөнгөнчимэг , Ц. Цэрэннадмид нар Чежүгийн гран при тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө.

б

Тамирчдадаа амжилт хүсье.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хүдэрмөнх:
мундаг шүү
2014-11-29