"Буруугүй буруутан" дахин тайзнаа
АЖ А.Очирбатын зохиол СТА Э.Ёндоншаравын найруулга "Буруугүй буруутан" уянгын драмын жүжиг нээлтээ хийж, УДЭТ-ын тайзнаа гурван удаа тоглогдсон. Энэ тоглолтуудад үзэгчдийн халуун алга ташилт тасраагүй бөгөөд үзэж амжаагүй дахин тоглогдохыг хүлээсэн үзэгч олон байсан.Тэгвэл ирэх 12 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд үзэгчид театрыг зорьж, "Буруугүй буруутан" хэн байсныг мэдэж болох нь ээ. Тодруулбал, энэхүү эдгээр өдөр дахин тоглогдохоор болжээ.
б
Мөн УДЭТ-ын уран бүтээлчид маань ирэх 12 дугаар сарын 10-ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаагаа хийхээр бэлтгэл ажилдаа ороод буй аж. Театрын алтан үеийн, ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг юм.
ө
Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, хүндэтгэлийн тоглолт болно. Энэ бүх үйл ажиллагаа үзэгч, олон нийтэд нээлттэй болдог билээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ