Н.Түвшинбаяр аварга барилдана

img

БНСУ-ын Чэжү хотноо Олимпийн эрхийн оноо цуглуулах энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болж, дэлхийн 42 орны жүдочид өрсөлдөж байна. Манай улсын тамирчид тэмцээний гурван өдрийн дараах байдлаар гурван хүрэл медаль хүртээд байна.

б

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг жингийн барилдаанууд болно. Эрэгтэйчүүдийн 100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Э.Энхбат нар барилдах бол  +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар Чэжүгийн татамид хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д Б.Мөнхтуяа барилдана.

б

Манай бөхчүүдээс тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нар хоёул хүрэл медалийн тавцанд зогссон. Гурав дахь хүрэл медалийг тэмцээний хоёр дахь өдөр Чэжүгийн татамид барилдсан ОУХМ Н.Дагвасүрэн хүртсэн билээ. Ийнхүү манай тамирчид гурван хүрэл медальтайгаар 10 дугаар байрт жагсаж байна.

б

Тамирчдадаа амжилт хүсье.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk:
manaihan muu bnaaaa
2014-11-29
zochin:
barildchikhsan , odoo altyn tuluu 16 tsagaas solongostoi barildana
2014-11-29