"Гоёл" наадам эхэлнэ
Монголын дизайнеруудын холбоо, Шилмэл загвар компаниас уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл" наадам өнөөдөр эхэлнэ. 25 жилийн түүхтэй "Гоёл" 26 дахь өвлөө олонд хүрэх гэж буй нь энэ. Сүүлийн жилүүдэд наадмын цар хүрээ өргөжиж, “Загварын долоо хоног”-оор эхэлдэг уламжлал тогтсон. Үүний дагуу өнөөдөр 14.00 цагт “Гоёл-2015” наадмын эхний үйл ажиллагаа буюу “Монголын загварын долоо хоног” “Blue Sky” цамхагийн “Crystal” танхимд эхэлнэ.
Энэ жилийн наадамд монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэр бүтээлүүдээ “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацид өрсөлдүүлэх бөгөөд загварын агентлагуудын 50 шилдэг модель тэдний бүтээлийг тайзнаа амилуулах аж. Ийнхүү “Гоёл-2015” наадмын шилдгүүд ирэх арванхоёрдугаар сарын 3-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ