Н.Мөнх-Оргил 2 дугаар ангийн боловсролтой

img

7-10 насны 4 охиныг хүчирхийлж, нэгнийх нь амийг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад буй  Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд хаалттай  болж түүнд оноосон  цаазын  ялыг хэвээр үлдээсэн талаар мэдээлсэн. Хохирогчдын өмгөөлөгчид шүүхийн шийдвэрт нааштай хандаж байгаа бол Н.Мөнх-Оргилын өмгөөлөгч эсрэг байна.

Тэрбээр ДНК-ийн шинжилгээг ганц эмч хийсэн учраас но-той гэж үзсэн.   Н.Мөнх-Оргил шүүхийн шийдвэрийг биечлэн авснаас 7 хоногийн дотор дээд шүүхэд хандах эрхтэй юм.  Н.Мөнх-Оргилын  талаар товч танилцуулахад,   1982 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн. 28 настай. Эрүүл мэндийн байдал нь сайн гэж байна. Тэрбээр 2 дугаар ангиасаа сургууль завсардсан, боловсролгүй боловч уншиж, бичиж чаддаг, эзэмшсэн мэргэжилгүй нэгэн юм байна. 2 настай хүүтэй. Хэрэг үйлдэхээсээ өмнө эхнэрээсээ салсан. Хүү нь   ээж дээр нь байдаг юм байна.

Б. Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ нээрээ цайцан багий юу үгүй юу
2011-11-25