650 иргэн хохироосон хэргийг хянаж байна

img

“Байгаль-Эр­­дэнэ сан” ТББ-ын  нэрээр  650 иргэнийг хохироосон залилангийн хэргийн мөрдөн байцаалт дуусч прокурорын хяналтад шилжүүлжээ. Иргэдээс 350 мянгаас дөрвөн сая төгрөг авч, машин, орон сууцтай болгоно хэмээн 466 иргэнээс 295 сая төгрөг залилсан “Говийн хөгжлийн ирээдүй” ТББ-ын захирал Ч.Мөнхбат нарын зургаан хүн, 137 иргэнээс 74 сая 500 мянган төгрөг залилсан “Барагдашгүй алмаз” ХХК-ийн захирал Б.Мөнхтуяа нарын найман хүн, 634 иргэнээс 120 сая төгрөг залилсан “Хүсэл мөрөөдлийн хүч” ТББ-ын захирал С.Баатар нарын зургаан хүн, 143 иргэнээс 85 сая төгрөг залилсан “Түшигт хан Цэцээ” ТББ-ын захирал У.Наранбаатар нарын таван хүн, 2100 иргэнээс 996 сая 400 мянган төгрөг залилсан “Эрүүл амьдралын төлөө хөгж­лийн хөтөч” ТББ-ын захирал З.Энхжаргал нарт холбогдох хэргүүдийг яллах дүгнэлт үйл­дүү­лэхээр Баян­гол дүүр­гийн про­курорын газарт шил­жүүл­сэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

What a great reusroce this text is.
2011-12-30