Б: Би хүн худалдаагүй

img

Нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан хэрэгт сэжигтнээр татагдсан Б-т  холбогдох хэргийн  шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн баасан гаригт болох байсан ч хохирогч ирээгүй гэх үндэслэлээр хойшлов. Түүнд  Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр хангасан  хэмээн буруутгаж байгаа аж. Шүүх хурал хойшилсны дараа түүнээс цөөн асуултад хариулт авлаа. -Та найз эмэгтэйгээ хятадад аваачиж худалдсан юм уу? -Үгүй, Ийм худлаа ташаа мэдээлэл гарсанд  би эмзэглэж байна. Миний ар гэрт ч  хүнд дарамт ирлээ. Миний холбогдсон  хэрэгт ганцхан хохирогч байдаг юм. Тэр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм билээ. Тэгсэн хэр нь мэдүүлэг өгөхдөө  “Б  намайг бусдад худалдаагүй. Гомдолгүй” гэсэн өргөдөл гаргаж өгсөн байна лээ. -Тэгээд яагаад шүүгдэх болчихов? - Би найзтайгаа Хятад руу 2009 онд ажил хийхээр гарсан. Хэд хэдэн удаа наашаа цаашаа сүлжээний ажил хийж зорчсон. Хятадад байхад миний гутал алга болчихсон юм.  Тэгээд хайгаад эрэл сурал болтол  манай найзаасаа гарч ирсэн юм. Тэгэхээр нь би  “Яагаад хүний гутал хулгай хийгээд авчихсан юм бэ”  гэтэл тэр "би хулгайлаагүй" гээд гүрүүчихсэн. Тэгээл өс санаж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм шиг байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

no toi l hariult b a uuruuguu argatsaah gesen
2012-01-10
haytadad yamar ajil hiideg b.a hudaldsan yum bish uu zaazaar ab
2011-12-28
çàðàãäàæ äóóñààã¿é áîë ¿íýý áóóëãàõã¿é þì óó
2011-12-27