50 баар, 64 хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

img

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар улс орон даяар өрнөж буй “Архигүй Монголын төлөө хамтдаа” аяныг эрчимжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Нийслэл дүүргийн бүх шатны байгууллагуудад үүрэг даалгавар өгөв. Энэ ажлын хүрээнд Нийслэл хотод 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах  аяныг зохион байгууллаа.  Энэ аяны хүрээнд болон Нийслэл дүүргийн цагдаагийн байгууллагын шалгалтуудаар “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийг   удаа дараа зөрчиж, цаг хэтрүүлэн ажилласан худалдаа, нийтийн хоолны газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ирүүлсэн байна. Иймээс  цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн  Сүхбаатар дүүрэгт ЭМ ЭМ БИ БИ ДИ  ХХК-ийн ЭЛИТ КРИСТАЛ, СТАНЖИН ХХК-ийн ХОЛЛИВУД бааруудыг ЦАСТ ИМПЕКС ХХК-ийн РИВЕР САУНДС зэрэг 8 баар караоке, Баянгол дүүрэгт МБР ХХК-ийн ЯМАЙКА,  МОНДАВЛОМЕНТ ХХК-ийн СТРИНГС зэрэг 18 баар үйлчилгээний газар, Чингэлтэй дүүрэгт НОЁН ОЧИР ХХК-ийн ХАППИ, ХАНГАЙН ТАМИР ХХК-ийн АМРИТА, ДАСОН ХХК-ийн ЧИКАГО зэрэг 8 баар, караоке ЦАСТ БОГДЫН ОРГИЛ ХХК-ийн QUEEN, ТЭНГЭРИЙН БЭРХ ХХК-ийн МИРАКЛ, ЗУНО ХХК-ийн ГЕНЕРАЛ зэрэг 9 баар, Хан-Уул дүүрэгт НЬЮ БРИЛЯНТ ХХК-ийн БРИЛЯНТ баар,  Сонгинохайрхан дүүрэгт ТЭНГЭРЛЭГ ИНТЕРНЭШНЛ-ийн WEST, СОЁМБО ХХК-ийн СОЁМБО зэрэг 8 баарыг Нийслэлийн цагдаагийн газраас ирүүлсэн тоотын дагуу  Хотын Ерөнхий менежерийн  2011 оны А/189 дугаар тушаалаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор боллоо. Нэр бүхий 50 баар, караоке 2012  оны 01 дүгээр сарын 02 –ны өдрөөс дээрхи  мэдэгдлийн хэрэгжилтийг хангаж согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйлчилгээг бүрмөсөн  зогсоосон байх ёстой юм. Түүнчлэн онцгой албан татварын тэмдэгтийн зөрчилтэй, хямд үнэтэй архи худалдахын зэрэгцээ 24 цагаас хойш архи борлуулж байсан 64 хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manaid dendyy olon bar, pub baigaa bolohoor zarim neg shaardlaga hangaagyig ni haah ni zoboo.Tend tsagaa ongorooj baigaa zalyystaa zoriylj sportiin tob ch yam yy er ni l zalyysiin sonirhol tatahaar eryyl gazariig olnoor bii bolgomoor baina sh yy .
2011-12-29
xaxa za xarj l baiy avgui bol showchin xeden zaluus ni jagsax biz Eedee mongol min dee bar pub baij blnoo gexdee 1 say xun amtai xotod arai l ixdeed bgan unen zarimiig ni xaaxax ni zow xarin xaaj chadax uguig ni xarj l baiy! Mongol uls mandan badrag
2011-12-28
зөв
2011-12-28
za buruu yum hiijee. naad zuvshuurliig chiny nyamdorjiin avgai hahuuly avch olgoson yum. nyamdorj odoo yaj amydrah bolj baina. sard 4 saya tugrug tuldug tureesiin bairnyhaa mungiig yaj tuluh yum. odoo nyamdorj shiidveree butsaa gej zagnaad l zuvshuurlii ny butsaagaad ugnu shuudee. yu gej tegj hudlaa jujiglej baidag yum.
2011-12-28
хэ хэ үнэн үү амжих уу
2011-12-28
ahad helne dee haraaraa ongoilgono doo
2011-12-28
юу л бол
2011-12-28
ээлжит жүжиг л биз
2011-12-28
naadah chin dandaa tomchuud n baina chadah uu harjl baiy
2011-12-28
za buruu yum hiijee. naad zuvshuurliig chiny nyamdorjiin avgai hahuuly avch olgoson yum. nyamdorj odoo yaj amydrah bolj baina. sard 4 saya tugrug tuldug tureesiin bairnyhaa mungiig yaj tuluh yum. odoo nyamdorj shiidveree butsaa gej zagnaad l zuvshuurlii ny butsaagaad ugnu shuudee. yu gej tegj hudlaa jujiglej baidag yum.