
Анод банкны хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хувьдаа завшсан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэгт нийслэлийн Прокурорын газраас “Мон-Уран” компаний захирал Х.Наранхүүг уг холбогдуулан УМБГ-аас мэдүүлэг авчээ.
Уг хэргийн шинэ нөхцөлөөр шалгаж буй хугацаа ирэх хоёрдугаар сард дуусгавар болох юм байна.
Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан “Стардевелопмент” компанийн захирал Э.Цэрэндаш /Э.Гүр-Аранзын төрсөн дүү/, “Шивээговь флюрит” компанийн захирал Д.Ганзориг /Д.Энхтөрийн төрсөн дүү/, “Гүн төгөл” ХХК-ийн захирал Э.Оюунгэрэл /Э.Гүр-Аранзын төрсөн дүү/ нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ